Ернест Хемингуэйн амьдралын сүүлийн жилүүдийг өгүүлэх кино үзэж байна. Энэ Эрхэмийн дайны он жилүүд дэх залуу насных нь тухай кино миний цуглуулгад байдаг юмаа. Он жилүүд түүний өгөөмөр сэтгэлийг элээн дундраагаагүй аж. Илэрхийлж чадахгүй, сайхан ховорхон хүний чанартай агуу нэгэн байж дээ. Тийм дээ ч он цагтай хамт үе үеийнхэн унших сод бүтээлүүд туурвисан бизээ. Өөртөө үнэн байж амьдарнаа гэдэг том аз жаргал юмаа.
Харин Эрхэм Хемингуэйн бүтээлээс алийг нь хэдийг нь уншсан билээ...
Showing posts with label КИНО. Show all posts
Showing posts with label КИНО. Show all posts
2017/01/14
2015/04/22
КИНО: The Devil's Violinist (2013)
Италийн алдарт хөгжмийн зохиолч, хийлч Никколо Паганини-ийн амьдрал, уран бүтээлийг өгүүлнэ. Гайхамшигт хийлчийн дүрийг Давид Гарретт амилуулж. Гайхалтай таарсан дүр, жүжигчин санагдсан. Давид Гарреттийн сэтгэгдлийг нь сонсохсон, Паганинийн дүрийг бүтээх саналыг хүлээж авсан үе, дүрд амилсан талаар нь ...
2015/03/29
КИНО: Perfume: The Story of a Murderer (2007)
1700 аад оны Франц. Залуухан бүсгүй захын загасны лангуун доорх хаягдлын хоолойд хүүхдээ төрүүлнэ. Энд төрүүлж буй 5 дах хүүхэд нь. Оройд нь загасны хаягдлыг урсган цэвэрлэж гол руу нийлүүлдэг. Хүүгийн хүйг өөрөө огтлонгуутаа, буцан лангууны дороос өндийн ажиллах цонхийсон царайг харсан үйлчлэгч хүүгийн уйлах дуунаар, хүүг харна. Бүсгүйг хэргийн улмаас дүүжилж, Жон Баптист асрах газарт ирнэ. Асрах газрын хүүхдүүд дэрээр дарж алахыг завдана.
2013/04/14
КИНО
Кино бүртээ тэмдэглэл хийдэг байлаа, нэг хэсэг. Блогоо устгуулснаас хойш больсон гэхүү дээ. Бичлэгүүдээ хадгалж байгаагүй надад оногдох хувь гэж байгаа л байх. Гэхдээ олон хүний блог бичлэгийг ор үндэсгүй алга болгох "том зүрхтэн" байнаа гэдэгт би илүү итгээгүй юмаа үнэндээ.
Энэхүү оршилыг орхиод дараах 3 киноны тэмдэглэлийг орууллаа. Уг нь үзээд зөндөө удаж .... Блогтоо оруулна гэж бодоод бас л нэлээд хугацаа өнгөрч .... Удаж дээ, эргээд санаанд орлоо, блогтоо оруулахгүй бол болохгүй юм шиг байнаа :)
2013/01/17
Movies
Movies are on of my subjects I like to keep posting. Lately, I have not posted any on movies. Here I am going to add several posts on movies grouping and summarizing. You may like them or find some you would like to watch.
Rudy (1993)
He was from a small town. Pretty much every one in town works at a stell mill and boys go after footsteps of their dad. But Rudy is different. He wants to play college football for the University of Notre Dame. In order to be in the Notre Dame team he has to be a student there. However, his grades were lower to acheive a primary mission to play college football. In addition, he was small almost twice than guys do play football. People including his dad tease him because of these odds.
However, he overcame all these odds and fulfilled his dream. And he was the first the Notre Dame who was carried off the field by his teammates following the game.
The World's Fastest Indian (2005)
It talks about an old guy who is from New Zealand. His age and being financially less priviledged do not restrict him to fulfill his childhood dream. He is also very likeable and loveable. And one kind of personality.
Rudy (1993)
He was from a small town. Pretty much every one in town works at a stell mill and boys go after footsteps of their dad. But Rudy is different. He wants to play college football for the University of Notre Dame. In order to be in the Notre Dame team he has to be a student there. However, his grades were lower to acheive a primary mission to play college football. In addition, he was small almost twice than guys do play football. People including his dad tease him because of these odds.
However, he overcame all these odds and fulfilled his dream. And he was the first the Notre Dame who was carried off the field by his teammates following the game.
The World's Fastest Indian (2005)
It talks about an old guy who is from New Zealand. His age and being financially less priviledged do not restrict him to fulfill his childhood dream. He is also very likeable and loveable. And one kind of personality.
2012/12/19
The Hobbit (2012)
"The Lord of The Rings"-цувралын энэ үргэлжлэлийг хүлээж байлаа. Өнгөрсөн долоо хоногийн амралтаар үзэв. Эхний гурван цувралын учир явдлыг тайлж энэ хэсэгт. Заавал дахин үзнэ, аа бас төгсгөлөөс нь харахад ахин нэг цуврал гарах нь яалт ч үгүй. Төгсгөлийн хэсэгт одойчууд өөрсдийн алдагдсан нутаг газрынхаа төлөө луутай үзэлцэх нь бас яалт ч үгүй.
Миний үргэлж үзэх дуртай, хэзээ ч уйддаггүй кинонуудын нэг. Эцэст нь хэлэхэд энэ киног үзэхгүй, үзээгүй бол өөртэй чинь ярих юм алга эн тэр гэхггүй юу, хаха, жижиг солиорол. Its sound track is awesome. Bet you will enjoy too.
2012/07/01
КИНО:The Descendants (2011)
Алдарт George Clooney-ийн тоглож, Оскарт нэр дэвшсэн кино.
Хавайн Хатан Хааны үр удам түүнд эрэг дагуу гайхалтай газар өв болон үлдэж. Тэр энэ өвийг үеэлүүдтэйгээ хамт эзэмшдэг. Гайхалтай газар. Хавай үнэхээр гайхалтай газар. Далайн нь өнгө бүх далайгаас хамгийн гайхалтай нь, галт уулс, ногоон уулс гээд .... Эргээд кинондоо.
2012/05/22
КИНО: Extremely Loud & Incredibly Close (2011)
Оскар дунд сургуулийн сурагч. Аав, ээжийн хамт Нью Үоркод амьдардаг. Аавтайгаа тоглоно, сургуулиа тараад гоёл чимэглэлийн жижиг дэлгүүрт нь хамтдаа байсаар оройдоо хамт харина. Аавтайгаа цагийг өнгөрөөх нь элбэг.

2012/05/11
КИНО: The Raven (2012)
Edgar Allan Poe-ийн өгүүллэгүүдийн үйл явдлыг өгүүлнэ. Түүний зохиолд автсан нэгэн үйл явдлын дагуух аймшигт хүн аминь хэргүүдийг үйлдсээр .... Мөрдөгчид гэмт хэрэг танил санагдах .... уншсан номоо санаж, зохиолчтой уулзах. Энэ үед зохиолч уран бүтээлээ өдөр тутмын хэвлэлд нийтлүүлдэг байлаа. Адал явдалт богино өгүүллийн эхлэлийг тавьсан гэсэн байна билээ, түүнийг. Мөн уран бүтээлээ орлогын эх үүсвэр болгон амьдрах оролдлог хийсэн анхны зохиолч юм байна.
2011/10/29
КИНО: Barney's Version (2010)
Анхны гэрлэлт. Хиппи бүсгүй. Жирэмсэн. Найзуудын хамт гэрлэлтээ бүртгүүлэхээр очно. Хүүхэд төрж. Хүүхэд түүнийх биш. Найзуудын нь нэг хар залуу. Эмнэлгийн өрөөнөөс гарч, гудамд хүлээх найзууд. Хар залууг нүүрэнд нь хусаж өгөөд алхлаа. Бүсгүй амиа хорлож ...
Subscribe to:
Posts (Atom)