Саяхан ээж, охин хоёрын хувь заяаны тохиол Парист давхцаж байгааг өгүүлэх номыг уншиж дууслаа. Ээж, Китти, эцэг эxээс далайн аялалын явцад өнчрөн үлдээд, Эмэг эхийн асрамжид ирнэ. Харамсалтай нь Эмэг ээж нь удахгүй бас өнгөрдөг. Амьдралдаа гэрлэж байгаагүй Авга ах нь Киттиг үрчлэн өсгөхдөө, түүний хөгжмийн авъяасыг урамшуулан Парист төгөлдөр хуурын шавилан сургалтанд явуулдаг. Китти Парист амьдралын хайртайгаа таарч, гэрлэн охинтой болдог.
Охин Феи симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд багтан, Парист тоглолтоор ирнэ. Феи Парист дунд сургуулийн сурагч байхдаа анх ирдэг. Аялалын үеэр аялалаар ирсэн сургуулиудын үдэшлэг дээр хүүтэй танилцаж, бүжиглэсэн нь Феин санаанд тод үлддэг. Тэд Парист дахин таарна. Энэ удаа Феи хөгжимчин, хүү сэтгүүлч. They fell in love as Kitty did with her love of life.
Showing posts with label Уншсаар .... Show all posts
Showing posts with label Уншсаар .... Show all posts
2017/02/20
2013/05/07
A Note from the Book I am reading
I will comment later.
Indecent-10 years before its time
Shameless-5 years before its time
Daring-1 year before its time
Smart-Current fashion
Dowdy-1year after its time
Hideous-10 years after its time
Ridiculous-20 years after its time
Amusing-30 years after its time
Quaint-50 years after its time
Charming-70years after its time
Romantic-100 years after its time
Beautiful-150 years after its time
What do you think?
Indecent-10 years before its time
Shameless-5 years before its time
Daring-1 year before its time
Smart-Current fashion
Dowdy-1year after its time
Hideous-10 years after its time
Ridiculous-20 years after its time
Amusing-30 years after its time
Quaint-50 years after its time
Charming-70years after its time
Romantic-100 years after its time
Beautiful-150 years after its time
What do you think?
2013/04/08
Амьдралын Ийм Нэгэн Хэв Маяг
Сүүлийн үед хэдэн ном уншиж байнаа. Номд гарах ахуй, соёл, нийгэмшил, хүмүүсийн харилцааны нийтлэг зураглал:
Архийг найзуудаараа, эхнэр нөхрөөрөө эсвэл ганцаараа уух юмаа. Уламжлалт баяртаа залуу хос хүүгээ дагуулан очих. Хүү эн тэрүүгээр тоглосоор... нэг хартал аав нь ширээн доогуур унаад өгч, архины үнэр ханхийж, ухаанаа алдаж. Хэсэг зуурын дараа ахин хартал ээж аавыг нь тэврэн хэвтэх аж. Өөр бас нэгэн залуу хүүгийн гэр бүлд баяр болох. Хамаатан садан, ойр найз нөхөд цуглаж. Дуу чангарсаар, үүний хамт шалаар архи, пивоны хоосон сав энд тэнд .... Хоёр авгын ээлжит нударган зодоон гэрт эхлэх, хоёуланг хаалгаар түлхэн гаргах. Шатаар уруудсан тэд гадаа харин ч нэг навс үзэх юмаа, хүчээ бартал .... гэрт уулт үргэлжилсээр ... энд тэнд уусандаа цохиулан унасаар .... Уусаар унатлаа уух.
Архийг найзуудаараа, эхнэр нөхрөөрөө эсвэл ганцаараа уух юмаа. Уламжлалт баяртаа залуу хос хүүгээ дагуулан очих. Хүү эн тэрүүгээр тоглосоор... нэг хартал аав нь ширээн доогуур унаад өгч, архины үнэр ханхийж, ухаанаа алдаж. Хэсэг зуурын дараа ахин хартал ээж аавыг нь тэврэн хэвтэх аж. Өөр бас нэгэн залуу хүүгийн гэр бүлд баяр болох. Хамаатан садан, ойр найз нөхөд цуглаж. Дуу чангарсаар, үүний хамт шалаар архи, пивоны хоосон сав энд тэнд .... Хоёр авгын ээлжит нударган зодоон гэрт эхлэх, хоёуланг хаалгаар түлхэн гаргах. Шатаар уруудсан тэд гадаа харин ч нэг навс үзэх юмаа, хүчээ бартал .... гэрт уулт үргэлжилсээр ... энд тэнд уусандаа цохиулан унасаар .... Уусаар унатлаа уух.
2013/03/13
Miscellaneous
Have started reading the book by Sherman Alexie. He is one of iconic and prolific American contemporary authors. And would like to post here one intriguing paragraph from his piece:
"If you really want a woman to love you, then you have to dance. And if you don't want to dance, then you are going to have to work extra hard to make a women love you forever, and you will always run the risk that she will leave you at any second for a man who knows how to dance."
"If you really want a woman to love you, then you have to dance. And if you don't want to dance, then you are going to have to work extra hard to make a women love you forever, and you will always run the risk that she will leave you at any second for a man who knows how to dance."
2012/12/31
One Hundred Years of Solitude by G. G. Marquez
Lately, I have been reading this masterpiece. The author of the novel carries a long name and he publicly well known as Gabo. One of prominent writers of the last century. And he was born in 1927 and awarded the Nobel Prize in 1982.
I am at page#53 and have not yet discovered the greatness of this masterpiece. And it makes my reading sluggish ... :) Hope to find it interesting sooner. So far it has not yet happened :)
I am at page#53 and have not yet discovered the greatness of this masterpiece. And it makes my reading sluggish ... :) Hope to find it interesting sooner. So far it has not yet happened :)
2012/11/27
A Wedding in Haiti by Julia Alvarez
Номыг ойрын өдрүүдэд уншиж байнаа. Америк гэр бүлийн хоёр Доминиканд жижигхэн кофений аж ахуйтай. Анхлан аж ахуйгаа эхлэхдээ ашиг орлого харсангүй ээ. Сайн чанарын кофе тариалдаг ч ажлын нь бэрхшээл, дэмжлэг туслалцаа хомс, зарж борлуулах зах зээл бага зэргээс аж амьдрал нь хэцүүхэн байгаа Доминиканы цөөхөн боловч тариаланчдад туслахаас үүдэн эхэлж. Нөгөө талаар эхнэрийн нь аав Доминиканаас гаралтай, эмч мэргэжилтэй. Залуудаа Доминиканы засаглах дэглэмээс дайжин Канадад дүрвэн гарч, хожмоо Америкад суурьшиж. Идэр насандаа эхнэрээсээ зөрөн байж, уугуул нутагтаа нэгэн байшин барьж. Одоо эндээ амьдардаг.
2012/10/26
The Wind-Up Bird Chronicle by Haruki Murakami
Completed this book today. The book was offered by my close friend. An Australian girl introduced him this book. I did not ask how they were acquainted and where this book came in this relationship. May I should ask about it.
Read a brief summary of the author's Norwegian Wood. The impression did not bring me any interest to read this book.
2012/09/20
Монгол Хүн Болохоороо ...
Сүүлийн үед The Wind-up Bird Chronicle (Haruki Murakami) -ыг уншиж байна. Бичлэг талаасаа их сонирхолтой: үйл явдал, үзэгдэл юмс, хүн бүрийн хэсгийг нарийнаар яг зурж байгаа юм шиг эсвэл ажиглан харж байгаа мэт бичиглэж ... хүн бүр, үзэгдэл юмс сэжмээр, өдөр тутмын болоод далд мэдрэхүйн, холбогдож, бүлэг бүр нь зориулагдах ... хэрхэн үргэлжлэхийг нь таамаглаж, бушуухан мэдэх гээд л, тэвэрч унших ....
2011/10/29
When The Emperor Was Divine by Julie Otsuka
Дэлхийн хоёрдугаар дайн. Сувдан Арал руу хийсэн Японы дайралт. Тэр өдрийн орой нөхрийг нь Холбооны Мөрдөх Товчооныхон гэрийн нөмрөг, шаахайтай аваад явлаа. Гэргий Япон кимоно, цайны хэрэглэл гээд Японтой холбоотой бүхнээ урж, шатааж булж, эвдэж хаялаа. Удалгүй хүү, охин хоёрынхоо хамт Юта мужид тусгаарлах газарт хүргэгдлээ. Америкийн Япончууд. Халуун элсэн цөл, торон хашаа, буутай харуул, хуаран, банзан байшин, хурц нар, хүйтэн өвөл, адууны мах, ... Нэгдсэн Улсын Тангаргыг уншуулан, хазгай дуудсаныхаа төлөө гэм хүлээх. Америкийн төлөө дайнд явахыг тулгах, заримыг нь Япон руу буцаах ... 3 жил 5 сар болж ... нэг юм дайн дуусч ...
2011/09/09
Deborah Rodriguez: A Cup of Friendship
Бүхэлдээ олон янзын үерхэл нөхөрлөл гардаг, энэ номд. Олон орны, олон гарал угсаа, гэр бүлээс гаралтай бүсгүйчүүд, гэр бүлийг тойрсон үерхэл нөхөрлөл. Харин тэдний үерхэл нөхөрлөлийн орчин-дэлбэрэлт, бөмбөгдөлт, хар тамхины тариалангаар амьдралаа залгуулах тариаланчид, хар тамхинд автагсад, өлөн зэлмүүн амьдралаар нь барьцаалсан хар тамхины наймаачид, гадныхны оролцооноос эзэнгүйдсэн улс орон, үймээн самуунаас ашиг хайсан харийнхан, лалын шашны дэг жаяг, гадныхан-сурвалжлагч, энхийг сахиулагчид, нууц даалгавар биелүүлэгч цэргийнхэн. Кабул дах үймээн, өдөр бүр хэнд нь ч тохиож болох аюул заналын дунд байгаа эдгээр хүмүүсийн хооронд санаа тавьсан, сэтгэлээрээ найзалсан, нэгэндээ сайныг хийхэд хамтарсан, бие биенээ ойлгон хүндэлсэн тийм л нэгэн гоё үерхэл нөхөрлөл. Амьдралын ийм мөчид л хүмүүс ингэж сайхнаараа нөхөрлөдөг юм болов уу ...
2011/06/29
Elif Shafak: The Forty Rules of Love
"Хайрын 40 дүрэм" гэж орчууллаа. Сар гарангийн өмнө уншиж дуусгажээ. Яг хоёр ном уншиж байгаа мэт. 12 зууны үеийн Багдад: номын мөр хөөгч, нэг л өдөр цэнгээний газраа орхих янхан, гэгээрэгч ... дайлаар ирэх Монголчууд ... ихээ харгисаар дурдагдаж байна билээ хэдэнтээ. Энэ үед миний өвөг дээдэс хаахна явсан бол. Дайлаар мордон түйвээж явсан боловуу, номын ширээ сахин, мэргэдийн өвийг бүтээлцэж байвуу, эсвэл ... Удмаа судалмаар санагдаад байгаа. Би гэхэд өөрөөс дээш 4 үеэс цааш мэдэхгүй байгаа. Нагац ургийн бичиг хөтөлдөг сурагтай, очихдоо уулзнаа.
Subscribe to:
Posts (Atom)