2012/08/14

Aug 14, 2012

Олимп дууслаа. Эхэлсэнээс хойш гоё байлаа. ТВ асаах бүр үзэх, сонсох, харах юмтай. Би чинь өглөө босоод, орой орж ирээд шууд л ТВ асаадаг зуршилтай. Мэдээ сонсохдоо ч биш нэг тийм чимээтэй байдаг болохоор л .... түүнээс нэг их мэдээ эн тэр сонсохдоо  бишээ. Юу ч сонсох билээ, хар голдуу мэдээ ярина. Тамирчдын эрүүл бие, гайхалтай амжилтуудаар дүүрэн гоё байлаа. Олимп дагнасан сувагтай Олимпийн туршид үнэнчээр найзаллаа.