2011/05/14

Сайн Хүмүүс

Өчигдөр Баасан гариг:

Өглөө босоод машинаа шалгуулаад. Хар өглөөгүүр шд, хэхэ. Миний цагий нь тулгадаг зан. Хурдны замаар цаг гаран явдаг хотод очих байсан болохоор явахаасаа өмнө санаагаа амраахаар. Бараг сар илүү байхаа, машины гэрэл асаад яваад байгаа. Урьд жил бас ингэсэн тэгээд $50 гаран төлөөд шалгуултал нэг утас мутас нь бороонд норсноос өөр юм алга гэсэн. Тэгсэн юм байх гэж бодоод явтал энэ удаа арай өөр юм хэлж байнаа. Тэгснээ $360 орчим, дан ...

Манай хөрш машины дилер хийдэг. Тэр лүү залгаад ийм юм янзлуулах хэрэгтэй боллоо, энэ хэмжээний төлбөртэй гэнээ. Баримжаа ийм байдаг юм болов уу, хэлж өгч туслаач гэлээ би. Шүдний эмнэлэг, машин засвар зэрэг үйлчилгээ авахдаа үнийн асар зөрүүтэй таарч байсан болохоор, хаширсан хүн чинь :)

Хөрш: Хаана очсоныг минь асууснаа. Арай үнэтэй байнаа гээд. Машин засварын газар хэлж өглөө. Тэгээд менэжерт нь өөрийнхөө нэрийг хэлээрэй гэлээ.

Ярилаа. Тэгтэл $130 орчимд багтана гэнээ. Баярлалаа, хөршдөө. Баасан гаригт явсаар байгаад амжаагүй ээ. Ирэх долоо хоногийн эхний өдөр, гаригийн нэр санаанд ордоггүй ээ гурил гэж, очиж янзлуулахаар боллоо. Цөөн механиктай байгаа болохоор ойрын хэдэн амралтын өдрүүдэд ажиллахгүй гэнэ.

Ирэх замдаа юм идээд, номын дэлгүүрээр орж суусийн. Даж хөгжим, кофе шоп, уншлагын булан, интернет ... энэ номын дэлгүүрт ирэх дуртай. Энд үнэгүй ном, сэтгүүл унших боломжтой :) Ер нь энд үнэгүй унших нэг арга нь номын дэлгүүрт очиж унших байдгийн. Ном сэтгүүлийг худалдаж авна, тэгээд тэд чинь хүнд. Тийм болохоор номын дэлгүүрт ирээд уншлаа, дууслаа, явлаа. Тэр битгий хэл тестэнд номын дэлгүүрт очин бэлдэж байснаа Югославаас ирсэн бүсгүй ярьж байсан. Очих бүрдээ хуудсаа тэмдэглэж аваад явдаг гээд.

Утастайгаа хамт унтдгийн. Унтах болтол утсаа олдгүй ээ. Суурин утаснаас залгатал хонх нь сонсогддогүй ээ, нойрондоо дийлдээд яалт ч гүй унтлаа. Өглөө босоод машиндаа үзлээ, алга. Номын дэлгүүр лүү залгалаа.

- Өглөөний мэнд. Ийм ийм ... утас, би өчигдөр орой мартсан байна.
- Түр хүлээнэ үү, би шалгаадахъя.
- Тиймээ, энд байна.
- Баярлалаа, удахгүй очиж авъя.

Ингээд номын дэлгүүртээ ирээд, кофе авсан шээг, утсаа олсоон шээг, блогдсон шээг суужээнэ доо. Уншлагын булангийн зарим нэг байнгын сахиулууд аль хэдийн ирж :)

Санхүүгийн цунами болохыг шахсан байгаа биз дээ, сайн хүмүүсийн ачаар арай гайгүй.

2011/05/04

Ажил тас, цалин бөндгөс

           Өчигдөр Замын цагдаагийн газраар орж мэдрэл савлаад, орж ирээл нетийн ард. Хөгийн мангасууд, хуулиа мэдэхгүй. Дуракуудын гэм, тэнэгээ хүлээдэггүйг мэдсээр байж, ийм ийм шд, би энийг энд тайлбарлаж зогсох хүн нь биш эн тэр яваад өгсөөн.

           Тэгээд нетээр гүйгээд, алхаад, суугаад, нетэд унтаад. Өглөө. Ажил яах вэ? ажил яах вэ? За явья даа гэтэл. Найзаас мсж.
- Яагаад гараад явчив.
- Гарлаа.
- Хаашаа?
- хаха, ажил л байхгүй юу даа.
Ажилдаа явах уу, байхуу, яая доо.
- Таслаачээ.

- За байжий тэгвэл би утасдаад хэлээдхий.

- Ок.

- .....

Ингээд ажил тас.

2011/05/03

Надад зориулсан мэт

Сар гарангийн өмнө байхаа, нэг кофе шоп олсын. Өдрийн цайны цагаар юм идэх гээд хайж явтал шатахуун түгээгүүрийн дэргэдэх жижиг шоп, кофе нь дажгүй олон янз, тэгснээ миний дуртай самрын кремтэй.

Франц хуурсан кофег авах гэтэл алга. Хэлтэл шопын эмэгтэй

- Одоохон шинээр бэлдээд өгье. Тэр болгон хүмүүс аваад байдаггүй болохоор ахьж бэлдээгүй байгаа юмаа. Удахгүй одоохон бэлдээдхэе.
Лили- тэгвэл зүгээрээ, баярлалаа.  Би ердийн кофе авлаа өнөөдөр.
- Дараа ирэхэд тань шинээр бэлдэж өгнө.
Лили- баярлалаа.

Хэд хоногийн дараа очтол Франц хуурсан кофе байгаагүй, харин эмэгтэй хэлснээрээ шинээр бэлдэж өгсөн. Түүнээс хойш аяга кофе татмаар үедээ тэднийхээр зогсдог болсон. Өнөөдөр яг шинэ Франц хуурсан кофетой байлаа. Баярлаж байгаам чинь, надад л зориулсан мэт санагдаал :)

Баярлалаа.