2011/04/09

Хавар ...

Ойрын өдрүүдэд бороо, цас ээлжилсээр ... Байрны эзний захьж үлдээсэн "найзууд"-ыг нь салхилуулж явтал ойр хавийн зүлэг ногоорч. Тачирхан, шинэхэн, өглөө босоод харахад л өнгө хувирсан мэт. Удахгүй зун, намар ... нэг жил дуусах нь онцын өөрчлөлтгүйгээр.

Бямба гаригийн өглөө байна, таашаалтайхан цайлнаа, дуртай кафе руугаа явлаа.

2011/04/07

Шинэ өмдтэй залуу

Дажгүй залуу ирлээ. Урьд нь ч бас нэг хоёр ирсэн санагдана, байхгүй багшийг орлож. Дунд зэргийнээс арай өндөр, дунд зэргийн жин, дунд зэргийн булчинтай. Хууз сахал. Тэгэхдээ тийм "өвөө сахал" биш шүү, хусаагүй сахал байдаг даа, тийм. Надад их таалагдаад байдгийн шд, ийм хусаагүй сахалтай залуу. Ер нь даж залуу, харагдтал бичихээ орхилоо (чадахгүйн байж), даж залуу за, надад найдаж болно.

Өнөөдөр мань хүн шинэ өмдтэй ирсэн, 32/28 гэсэн урт наалт гуяных нь ар талд хадаастайгаа ;) нааш цааш алхаал, яриал ...