2017/02/20

A Week in Paris

Саяхан ээж, охин хоёрын хувь заяаны тохиол Парист давхцаж байгааг өгүүлэх номыг уншиж дууслаа. Ээж, Китти, эцэг эxээс далайн аялалын явцад өнчрөн үлдээд, Эмэг эхийн асрамжид ирнэ. Харамсалтай нь Эмэг ээж нь удахгүй бас өнгөрдөг. Амьдралдаа гэрлэж байгаагүй Авга ах нь Киттиг үрчлэн өсгөхдөө, түүний хөгжмийн авъяасыг урамшуулан Парист төгөлдөр хуурын шавилан сургалтанд явуулдаг. Китти Парист амьдралын хайртайгаа таарч, гэрлэн охинтой болдог.

Охин Феи симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд багтан, Парист тоглолтоор ирнэ. Феи Парист дунд сургуулийн сурагч байхдаа анх ирдэг. Аялалын үеэр аялалаар ирсэн сургуулиудын үдэшлэг дээр хүүтэй танилцаж, бүжиглэсэн нь Феин санаанд тод үлддэг. Тэд Парист дахин таарна. Энэ удаа Феи хөгжимчин, хүү сэтгүүлч. They fell in love as Kitty did with her love of life.

2017/02/02

Баярт Мэдээ


Алдаг оног харах онлайн мэдээг хараад сэтгэл эмзэглэх... өдөр тутмын амьдрал дарамт, стрессээр дүүрэн мэт ... бараг хүн бүр орчуулга хийдэг юм байна, гадна улс оронд сураад ирсэн нь тэнд тэгдэг ингэдэг гээд л эсвэл мартагдсан, судалгаагаар үр дүнгүй нь батлагдсан хоолны дэг хэлбэр ч юмуу онолыг өөрийн болгож яриад л, Алибаба үлгэрийн эртний хаадын ахуйг санагдуулам хувцас хэрэглэл, мэдээлэл ярьж гангараад л... Бүтээлч сэтгэхүй, бүтээн байгуулалт, оюун ухаан, мэргэжилдээ мэргэшсэн түвшин нийгмийг хөтөлдөг цаг хурдан эхлээсэй.


Сүүлийн өдрүүдэд баярт мэдээ. Aхмад буурал төрд хандив өргөж, бизнес эрхлэгч айл өрхийг орон сууцжуулахаар шийдэж. Зүйрлэм сайн сайхан мэдээг хамгийн сүүлд хэзээ сонслоо.