2013/02/19

Тантай Ярихад Таатай Байлаа

Ойрын үеийн цаг агаарын мэдээ гэвэл гэхээр юун түрүүн өөрийн бодлоо хуваалцах, ярих, бичихэд нэг л сонин санагддаг болсон :) Нэг тийм бусдад номлоод, сургаалдаад, зааварлаад байгаа юм шиг, хэхэ. Би ч хэн билээ, бусдад номлохоор. Мэдээж бодлоо хуваалцаж, илэрхийлж байгаа сэдэл нь "номлогч"-ийн байр суурь өөрөөр хэлбэл нэг өнцгөөс хандан, хар цагаанаар будсан биш юмаа уг нь. Гэтэл ерөнхийдөө "номлогч"-ийн байр суурин дээр ойлгогдох нь илүү бололтой. Энд үндэстэн хоорондын ялгаа бас байнаа. За аймаар хүндрэх шинжтэй, ялгаварлах үзэлтэн болох нь :) Тийм болохоор чимээгүйхэн л явж байх нь амар юм шиг байна эн тэр гэхгүй юу :)