2012/07/31

So Me Stupid By ZZ Top


http://www.youtube.com/watch?v=5nhA9R3GrtM


Yesterday, our song

July 27-29, 2012

Галзуу гоё өдрүүд байлаа.

Баасан гариг: Олимпийн нээлт. Миний хувьд 2008 Бээжингийн Олимпийн нээлтээс илүү санагдсан. Миний санаа хэнд ч хамаатай, гэхдээ саналаа эндээ үлдээмээр байна, хэхэ. Нэг тийм шинэлэг, Хятадын уламжлалаа бусдынхаас дээгүүр тавьдаг, хүчирхэг байх хийрхэлд автаагүй нь гоё байсан. Бас шинэ үе рүүгээ хандсан нь нээлтийн тоглолт, бамбар асааж байгаа зэргээс сайхан санагдсан.

2012/07/24

Хэрэгтэй ч Юм шиг

Уншсанаасаа товчоор тэмдэглэн үлдээлээ, хэрэгтэй юм шиг санагдаад ....

5 Ways to Get Swagger on

by Robin Fisher Roffer

1. connect with a supportive community

2. move like a jagger

3. be cooperative, not competitive

4. stop asking everyone what they think

5. communicate with yourself authentically

2012/07/20

Awesome Day

Галзуу хөгжим, мөстэй ус, комьютер байхад амьдрал дажгүй ээ ....

***************************************************************************
Хувиралгүй царай, нүд нь ч адил, унжсан бөгс. Орж ирээд ёогийн гудсаа шалан дээр пад хийтэл шидэх. Хэзээ ч ирсэн дандаа хамгийн урд эгнээнд зүтгээд гудсаа тавина. Мэндлэх, инээмсэглэх мэддэггүй мэт.

2012/07/16

Азтай Одтой Залуу эсвэл Төмсөг ч юмуу

http://www.liveleak.com/view?i=4fc_1342289843&comments=1

Төмсгөө будаа болгохоо шахлаа шд. Аз болоход бөмбөг төмсөгнөөс арай доогуур буулаа. Азтай төмсөг , одтой төмсөг ....


2012/07/15

Дуу Сурнаа


Монголд судалгаа хийхээр саяхан шар этгээд явж. Хөдөөгөөр явах юм байна. Найр таарвал гээд монгол дуу сураад явсан гэнэ. Намайг дуулдаг уу гэнээ, хаха, эвгүй асуулт шүү.

2012/07/14

Яриа



5 хоногийн өмнөх яриан дунд

- Төгөлдөр хуур тоглодог уу?
- Үгүй ээ, тоглодог байсан бол гоё л байна. Даанч үгүй дээ.
- Зүгээрээ, тайлбарлах хэрэггүй.

2012/07/10

Хэхэ, Маангар Эвгүйтлээ

Ажлын шугамаар хоёр хүнтэй уулзахаар цаг тогтсон юмаа. Тэд ирж .... Хүлээн авах танхимд очтол хоёр залуу ... мэндэллээ, нэрийн хуудас ... уулзалтын өрөө ....гээд

Тэд ширээний нэг талд, би эсрэг талд. Гол ярилцсан залуугаас нүд салдаггүй ээ. Хөмсгээ засаж, зураад хаясан юм шиг, хуулж (wax) бариад .... Тэгснээ сахлаа бас нэг их гоё засаа хаяж. Хөмсгий нь харахаар бүсгүй шиг ... үргэлжлээд зэрлэг зассан хууз сахал нүдэнд гүйж орж ирээд .... хаха

Нөгөө талаар би чинь уг нь бүсгүй хүн юм шд. Хөмгсөө хэзээ ч хуулуулж, ингэж чамин засуулж байгаагүй ээ, хаха. Өөрөө зулгаагаад болдог, угаасаа засалтгүй дээ эн тэр гэхгүй юу, хаха.

Бас л сонин байлаа. Наадам сайхан байгаа байх даа.

2012/07/08

Morgan Freeman

" The surest way to fail anything is to quit," he said. "Very often, you know, you stop walking because you say, ' Well, I'm tired of climbing this hill. I'm never going to get to the top.' And you're only two steps from the top."

2012/07/07

Хар даа Дэлхийгээ


http://www.youtube.com/watch?v=8S4GghwAoYw&feature=share

Эх дэлхий минь амьдрал үгүй саран дээрээс ингэж харагддаг юм байна, цэнхэртээд л  Хайрламаар байгаа биз, хүмүүсээ ....


2012/07/01

Амралтын Өдрүүд


Ер нь их унталтын өдрүүд байлаа. Бямбад уогад явах гэж сэрлээ, 8.04 болж байна. Явах гэсээр явсаар байтал бараг 15 мин хоцорч орлоо. Бие бүрэн халаагүй, гэхдээ л их гоё өдөр. Бөгжний Эзэн-ний саунд трекэнд уогдаад, хамгийн сүүлд нь төгөлдөр хууртай дуунд сунгалт хийгээд .... сэтгэл хөдлөсөн, Ээжийгээ саналаа, анх удаа намайг орхиод яваад өгсөнтэй нь эвлэрсэн, бас уйлсан .... Охин чинь сайн яваа, Таныгаа надтай хамт байгаа гэж боддог шүү, Ээжээ.

КИНО:The Descendants (2011)




Алдарт George Clooney-ийн тоглож, Оскарт нэр дэвшсэн кино.

Хавайн Хатан Хааны үр удам түүнд эрэг дагуу гайхалтай газар өв болон үлдэж. Тэр энэ өвийг үеэлүүдтэйгээ хамт эзэмшдэг. Гайхалтай газар. Хавай үнэхээр гайхалтай газар. Далайн нь өнгө бүх далайгаас хамгийн гайхалтай нь, галт уулс, ногоон уулс гээд .... Эргээд кинондоо.

КИНО: 50/50 (2011)