2011/09/16

Чамайг Саналаа, Ахиад

Олон жилийн дараа. Чамтай санамсаргүй тааралдсан. Сайнуу, гар барин үнссэн. Дотно, дулаан мэнд. Чи яг хэвээрээ. Нэг ангид байсан тэр хүү. Хоёр жил өнгөрч. Урт ч юм хэрнээ өчигдөрхөн таарсан мэт санагдах.

2011/09/09

Deborah Rodriguez: A Cup of Friendship

Бүхэлдээ олон янзын үерхэл нөхөрлөл гардаг, энэ номд. Олон орны, олон гарал угсаа, гэр бүлээс гаралтай бүсгүйчүүд, гэр бүлийг тойрсон үерхэл нөхөрлөл. Харин тэдний үерхэл нөхөрлөлийн орчин-дэлбэрэлт, бөмбөгдөлт, хар тамхины тариалангаар амьдралаа залгуулах тариаланчид, хар тамхинд автагсад, өлөн зэлмүүн амьдралаар нь барьцаалсан хар тамхины наймаачид, гадныхны оролцооноос эзэнгүйдсэн улс орон, үймээн самуунаас ашиг хайсан харийнхан, лалын шашны дэг жаяг, гадныхан-сурвалжлагч, энхийг сахиулагчид, нууц даалгавар биелүүлэгч цэргийнхэн. Кабул дах үймээн, өдөр бүр хэнд нь ч тохиож болох аюул заналын дунд байгаа эдгээр хүмүүсийн хооронд  санаа тавьсан, сэтгэлээрээ найзалсан, нэгэндээ сайныг хийхэд хамтарсан, бие биенээ ойлгон хүндэлсэн тийм л нэгэн гоё үерхэл нөхөрлөл. Амьдралын ийм мөчид л хүмүүс ингэж сайхнаараа нөхөрлөдөг юм болов уу ...