2011/06/29

Elif Shafak: The Forty Rules of Love

 "Хайрын 40 дүрэм" гэж орчууллаа. Сар гарангийн өмнө уншиж дуусгажээ. Яг хоёр ном уншиж байгаа мэт. 12 зууны үеийн Багдад: номын мөр хөөгч, нэг л өдөр цэнгээний газраа орхих янхан, гэгээрэгч ... дайлаар ирэх Монголчууд ... ихээ харгисаар дурдагдаж байна билээ хэдэнтээ. Энэ үед миний өвөг дээдэс хаахна явсан бол. Дайлаар мордон түйвээж явсан боловуу, номын ширээ сахин, мэргэдийн өвийг бүтээлцэж байвуу, эсвэл ... Удмаа судалмаар санагдаад байгаа. Би гэхэд өөрөөс дээш 4 үеэс цааш мэдэхгүй байгаа. Нагац ургийн бичиг хөтөлдөг сурагтай, очихдоо уулзнаа.

2011/06/25

Амралтын Өдрүүд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуны идшээ бэлдсэн, хаха. Гурил зуураад, илдээд, тослоод, жигнээд, хэрчээд ... 4 том гурил шүү дээ, уутлаад хөлдөөгчдөө хийсэн. Гоймон, шпагетти утгагүй санагддаад байдаг болсон, зарим үед ходоод уурлах гээд ... Тэгээд ч элдэв юм нэмсэн, амтжуулсан элдэв хиймэл хүнс хоол онцгүй.

2011/06/19

Захиалгат Бүсгүй ба Гэрлэлт

Хамт ажилладаг хосууд. Нөхөр нь цайг нь бариад л ороод ирдгийн. Эхнэртэй нь ярилцах зуур, тэрээр Пакистанаас ирсэн гэдгээ хэллээ. Нөхрийг нь Чикагогийн уугуул Энэтхэг гэдгийг мэдэх юм. Мэдээж, ярилцах зуур тэр хоёрын танилцсан талаар яриа болоод.

Х ...н эгч нь Миннесотад С...н эгчтэй хөршүүд гэнэ. С гэрлэхээр боловсролтой буюу профессионал бүсгүй хайж байж. Х Пакистанд эм зүйн чиглэлээр сургууль төгссөн зэрэг нь таалагдаж, Америкд эгч нарын зуучлалын дагуу ирж С...тай гэрлэж.

Энэтхэг соёлд эцэг эх сүй тавьж гэрлүүлэх түгээмэл. Тийм болохоор кинонд нь цунами дурлал, гунигт төгсгөл. Нэг талаар гарал үүсэл, хүргэн бэрээ өсөж төлөвшсөн гэр бүлээс нь үүдэн сонгож, сүй тавин гэрлүүлэх нь гэр бүлийг хадгалах, тогтвортой гэр бүлийг бий болгодог байж магад. Амар ч юмуу, нөхөр бэлэн, санаа зовохгүй, бөөн зүрх сэтгэлийн ажил хийхгүй гэхгүй юу :)

2011/06/17

Чамайг Саналаа

... дууг сонсоод чамайг саналаа. Зөрөх ёстой юмуу. Зөрөх ёстой юмуу гэж бичмээргүй.

Хүүхэд насны он жилүүд
Xамтдаа ...
Хоёр өөр зам
Олон жилийн дараа хаана байгааг минь хайж
Санамсаргүйгээр, хүүхэд насаараа тааралдсан
Ахиад зөрсөн ...

Санаж явдаг шүү чамайг. Зүүдэнд ирсэн тэр өдрүүдэд чи намайг санасан байгаасай. Хамтдаа байхсан чамтай. Харамсалтай нь чи намайг мэдэхгүй, би хэлээгүй болохоор.




2011/06/05

Сайхан Юмаа

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хоёр өдөр нэг тийм хүнийг эвгүй байдалд оруулахгүйг хичээн хэл яриа ойлгох гэж шамдсан, толгой дохисон өдрүүд байлаа:

Пүрэв гариг,  үйлдвэрийн чанарын хяналт хариуцдаг менежэр франц залуу англи дээр тасгаа танилцуулаад. Үйлдвэрлэлд орж ирж байгаа гэрээт түүхий эдийг 3 чиглэлээр шалгадаг юм байна. За тэгээд мань яриад л байлаа. Францан английг ойлгох гэж би ч их хичээлээ. Ерөнхийд нь ойлгосон, асууж ярилцсан. Гэхдээ их л ... гээд орхиё. Мань эр энд сурсан юм байна. Тэгээд Францдаа очиж ажил автал компани нь эндэх салбартаа ажиллуулах болж. Ирээд компаний уур амьсгал, хамтран ажиллагсад нь онц биш байсан тул энэ компанид шилжсэн гэнэ. Хамгийн гол нь энд өөрөө бүгдийг шинээр эхэлсэндээ баяртай явдаг гэнээ. Анхдагч байна гэдэг нь бас азтай хэрэг, тиймүү.

Баасан гариг, үйлдвэрлэл хариуцсан Энэтхэг үе шатууд, хэсгүүдийг танилцуулваа. Орж явахдаа л мань хүн хэлдэг байгаа "миний акцент ойлгоход хэцүү байж магад" гэж.

- Зүгээрээ, би таныг ойлгож байнаа. Энэ чинь техникийн салбар надад ойлгохгүй юм их байгаа. Би танаас асуунаа л гэлээ :)

Хичээгээд хичээгээд ... асуугаад асуугаад ... мэдээж ерөнхийд нь цулд нь ойлголт авсан. Мань хүн үйлдвэрийн зураг төсөл дээр ажиллаж, техник машины сонголтыг бүгдийг хийжээ. Бахархалтай санагдсан, хийж бүтээсэн юмтай байна гэдэг сайхан юмаа.